Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд зорилж гарын авлага хэвлэжээ

2021-03-31 Мэдээ мэдээлэл

Өнөөдрийн байдлаар 1,000 орчим хүн гэрээр тусгаарлагдаж, эмчийн хяналтад байна. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн мөрдөх ёстой дэглэмийн талаар гарын авлага гаргасныг танилцууллаа.

“Бидний есөн дадал” гэсэн гарын авлагыг УОК, Эрүүл мэндийн яам, НЭМҮТ хамтран гаргасан бөгөөд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тараах ажил эхэлсэн байна.

Мөн дээрх есөн дадлын талаар нийгмийн сүлжээнд албан ёсны сувгуудаар цацах юм байна.

Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд дараах есөн дадлыг ягштал мөрдөх хэрэгтэй.

Үүнд,

Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх,
Эрүүл хоолны дэглэм барих,
Гэртээ халдваргүйжүүлэлт байнга хийх,
Коронавирусийн эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах,
Архаг суурь өвчнөө хянах,
Тамхинасс аль болох татгалзах,
Бухимдахгүй байж дархлаагаа дэмжих,
Амьсгалах байдлаа хянах,
Хангалттай сайн унтаж амрах

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.