377 тохиолдол батлагдаж, 95 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

2021-03-31 Мэдээ мэдээлэл

Өчигдөр улсын хэмжээнд 10,52 хүний сорьцод шинжилгээ хийхэд 377 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 8,447 боллоо.

Батлагдсан 377 тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод илэрч, нийслэлийн халдвар 7000 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 4,920 болж, нийт батлагдсан тохиолдлын 58 хувийг эзэлж байна. Одоогоор 1,902 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

Хөнгөн-1,637
Хүндэвтэр-219
Хүнд-34
Маш хүнд-12 хүн байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.