Видео: Коронавируст халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдэв

2021-03-30 Мэдээ мэдээлэл

 

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын талаарх шинжилгээний хариуг тус яамны хэлтсийн дарга Г.Болдмаа танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн хоногт 18 лабораторид 14,218 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 481 хүнээс халдвар илэрсэн. 481 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 8,070 болж байна. Хамгийн сүүлд бүртгэгдсэн тохиолдлуудын 404 нь нийслэлд, харин орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ.

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 835 болсон байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, 25-45 насны хүмүүс буюу нийгмийн идэвхитэй бүлэг халдварт өртөх нь элбэг байгаа юм. Харин 60-аас дээш насныхан халдварт өртснөөр хүндрэх эрсдэл өндөр байна” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.