Улсын хэмжээнд 290108 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ

2021-03-30 Мэдээ мэдээлэл


Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллалаа. Энэ сарын 29-ний 20.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10000 иргэнийг дархлаажуулалтад хамруулж, нийт 280096 иргэнийг вакцинжуулсан байна.

Харин орон нутагт өчигдөр 444 иргэнийг, нийт 10012 иргэнийг дархлаажууллаа. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-нд 10444 иргэн, нийт 290108 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.Улсын хэмжээнд 290108 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Дашрамд дуулгахад, өнөөдөр буюу 2021.03.30-нд нийслэлд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.