Ковид19-ийн 575 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021-03-29 Мэдээ мэдээлэл


Манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар холбогдох албаныхан ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт  13 210 хүнд шинжилгээ хийсэн. Шинээр илэрсэн тохиолдлын 400 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгдсэн бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 427 болж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан 7589 тохиолдол боллоо. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 7052, Улаанбаатарынх 6268, аймаг, орон нутгийнх 724 боллоо.

Сүүлийн 24 цагийн байдлаар нийт аймгуудад: 

Төв аймагт 86

Архангай аймагт 4

Баянхонгор аймагт 1

Өвөрхангай аймагт 20

Орхон аймагт 15

Сэлэнгэ аймагт 2

Дархан-Уул аймагт 15

Завхан аймагт 2

Хэнтий аймагт 4

Хөвсгөл аймагт 6

Булган аймагт 19 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

 

Энэхүү халдварын тохиолдол сүүлийн гурав хоног дараалан 300-гаас дээш хэмжээнд бүртгэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 711 боллоо. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1693 хүн эмчлүүлж байгаагаас 1416 нь хөнгөн, 219 нь хүндэвтэр, 29 нь хүнд, есөн хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.