ЭМЯ: Cүүлийн 24 цагт 437 хүнээс халдвар илэрлээ

2021-03-26 Мэдээ мэдээлэл

 

 

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 14936 шинжилгээ хийхэд 437 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 6332 болсон байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт 67 тохиолдол батлагджээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт 5, Хэнтий аймагт 6, Дорноговьд 3, Орхонд 18, Төв аймагт 26, Өвөрхангайд 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Ийнхүү дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлын 5287 нь Улаанбаатарт, аймаг ба орон нутгийнх 509 боллоо.

Мөн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн улмаас нийт 1462 хүн эмчлүүлж байгаагаас 1243 нь хөнгөн, 194 нь хүндэвтэр, 18 нь хүнд, зургаан хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байна. Энэ хугацаанд 106 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 4150 боллоо” гэлээ.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.