Видео-Э.ТЭМҮҮЛЭН: Сүүлийн 24 цагт НИЙСЛЭЛД 267, долоон аймагт 18 шинэ тохиолдол бүртгэгдэв

2021-03-25 Мэдээ мэдээлэл

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 13456 шинжилгээ хийхэд 285 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар дотоодын халдварын тоо 5895 боллоо.

Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлж байна. Тэрбээр “Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 285 тохиолдлын 267 нь Улаанбаатарт батлагдсан. Мөн Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дархан Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр, Төв аймагт хоёр, Дорноговь аймагт хоёр, Орхон аймагт гурван тохиолдол батлагдлаа.

Мөн энэ хугацаанд 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 4044 боллоо. Одоогоор хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл Маш хүнд 6, Хүнд 21, Хүндэвтэр 195, Хөнгөн 1169  байна” гэв.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.