ЭМЯ: Ковид19-ийн 206 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021-03-23 Мэдээ мэдээлэл

 

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 12326 шинжилгээ хийхэд 206 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5392 болсон байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа. Тэрбээр “Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 206 тохиолдлын 191 нь Улаанбаатарт, Дархан-Уул аймагт долоо, Хөвсгөл аймагт нэг, Увс аймагт хоёр, Төв аймагт гурван тохиолдол бүртгэгдсэн. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байсан хоёр эмнэлгийн ажилтан өвчилсөн.

Мөн энэ хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 3758 болсон. Одоогийн байдлаар  Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлэгдэж байсан 6 хүний 4 нь эдгэрсэн байна.

Одоогоор 1419 хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 4
  • Хүнд 14
  • Хүндэвтэр 183
  • Хөнгөн 1218  байна” гэлээ.

 

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.