Ковид19 халдварын 160 тохиолдол бүртгэгдэж, 19 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

2021-03-19 Мэдээ мэдээлэл

 

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН “Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 24482 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 160 халдварын тохилдол бүртгэгдлээ. Ийнхүү манай улсад батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 4658 боллоо. Мөн өчигдрийн байдлаар 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр 160 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 4125 болж байна.  Дээрх хүмүүсийн 141  хүн нь ойрын хавьтал бол, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж эхэллээ.

Хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байгаа 19 хүн нь:

  • Баянзүрх дүүргийн 4, 14, 26,
  • Баянгол дүүргийн 7,
  • Сүхбаатар дүүргийн 11, 12,
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 25, 37,
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 136, хүнд долоо, маш хүнд гурван хүн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд шинжилгээ хийснээс 160 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 4,658 болж байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар халдвар авсан хүмүүсийн 71 хувь нь эмчлэгдээд байна. Шинээр халдвар авсан 160 тохиолдол бүгд дотоодоос тэр тусмаа Улаанбаатар хотод байгаа юм. Одоо 1,284 хүн эмчлэгдэж буйгаас гурван хүний биеийн байдал маш хүнд байна.

Ер нь Улаанбаатар хот бүхэлдээ том голомт болж, хаанаас ч халдвар авах эрсдэлтэй байгаа тул иргэд хамгааллатын дэглэмээ сайтар мөрдөх нь зүйтэй юм” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.