Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 36 байранд 54 тохиолдол бүртгэгджээ. Ойрын хавьтлын тоо 200-д хүрсэн байна.
Батлагдсан нэг тохиолдлын ард 2-3 хүн халдвар авсан байх эрсдэлтэй. Тус эрсдэлээс сэргийлж, богино хугацааны хөл хороог тогтоогоод байна. Өчигдрийн байдлаар шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 60 гаруй хувь нь хамрагджээ. Өнөөдөр үлдсэн 40 хувь нь шинжилгээнд хамрагдвал бүх хүнийг халдвартай эсэх нь тодорхой болох аж.
Үүний зэрэгцээ Баянзүрх дүүргийн 26-р хорооны зарим байр, гудамжинд халдваргүйжүүлэлт хийж, 50-65 насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулж эхэлжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87444
30765
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.