Сүүлийн 24 цагт дотоодын158 халдвар бүртгэгдсэний 149 нь Улаанбаатарт, ес нь орон нутагт бүртгэгдлээ. Төв аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоон тохиолдол батлагджээ. Шинээр голомт үүсээгүй гэж мэдээллээ.
Мөн “Шинээр батлагдсан 158 тохиолдлын 137 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
БЗД-ийн 5, 10, 22 дугаар хороо,
БГД-ийн 10, 15, 25 дугаар хороо,
СБД-ийн 17, 18 дүгээр хороо,
СХД-ийн 6, 8, 20, 25, 41 дүгээр хороо,
ХУД-ийн 18 дугаар хороонд байна.
Сүүлийн хоногт 81 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,201 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,075 хүндэвтэр 115, хүнд 8, маш хүнд 3 хүн байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, нэн хүнд хүний тоо нэмэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгая. 24 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн 81 настай эрэгтэй нас барлаа” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87444
30765
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.