Б.Ууганбаяр: Орны хүрэлцээ тулгамдсан асуудал боллоо

2021-03-16 Мэдээ мэдээлэл

COVID-19 халдварын улмаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 1014  өвчтөн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас өнөөдөр мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орны хүрэлцээ тулгамдсан асуудал болж байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрбээр “Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд 100-аас дээш тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачааллын асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна. Халдвар авсан иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Иймд хөнгөн өвчтөнүүдийг цаашид гэрээр эмчлэх эсэх асуудалд зохицуулалт хийхээр албаныхан ярилцаж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.