Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмээс гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан. Үүнтэй уялдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.
– Тэрбээр “Монгол Улс коронавирусын эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
-Хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн вакцинжуулалтад өнөөдрийн байдлаар, 100 мянга гаруй хүнийг хамрууллаа.
– Ирэх тавдугаар сарын 01-ныг хүртэл нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн.
-Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. “АстраЗенека” вакцины давтан тунгийн дархлаажуулалт найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ.
-БНХАУ-ын “Синофарм” вакцины давтан тунгийн дархлаажуулалт 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 07-ноос эхлэх юм.
Энэ долоо хоногийн дунд үеэс эхлэн 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхныг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.