Багш, ажилтнуудын 52.2 хувь нь коронавирусийн эсрэг вакцин хийлгээд байна

2021-03-15 Мэдээ мэдээлэл


Боловсролын байгууллагын багш, ажилтнууд энэ сарын 11-ний өдрөөс коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18,134 багш, ажилтнууд буюу 52.2 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Харин Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.