Хүний эрхийн үндэсний комисс НЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөлтэй санал бодлоо солилцов

2021-03-3 Мэдээ мэдээлэл
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос энэ онд “КОВИД-19 ба хүний эрх” сэдвээр илтгэл боловсруулж байгаатай холбогдуулан өнөөдөр тус байгууллагын төлөөлөл НЭМҮТ дээр хүрэлцэн ирж, Удирдлагын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, дараах асуудлаар ярилцаж мэдээлэл солилцлоо.
Тодруулбал, 
👉НЭМҮТ-өөс КОВИД-19 цартахлын үед нийт хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох талаар хийгдсэн үйл ажиллагаа
👉Цартахлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт
👉Коронавируст халдварын тандалтын үйл ажиллагаа
👉Шинээр нээгдэн ажиллаж буй Молекул, биологийн лабораторийн үйл ажиллагаа
👉КОВИД-19 халдварын үеийн байгууллагын эрсдэлийн үнэлгээ, түүний дагуу авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ
👉КОВИД-19-ын улмаас дайчлагдан ажиллаж буй хүний нөөц, хөдөлмөрлөх эрх, нөхцөл байдлын талаар (цалин, хангамж, урамшуулал, илүү цагийн хөлс)
👉119 тусгай дугаарын үйл ажиллагааны талаар, иргэдээс ирсэн нийтлэг санал, гомдол түүнийг шилжүүлсэн, уламжилсан байдал зэрэг асуудлаар ярилцаж мэдээлэл солилцлоо.
👉Мөн КОВИД-19 цартахлын нөхцөл байдлын үед НЭМҮТ-ийн ажилтан, алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн хэлэлцсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.