Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд Тусгаар тогтнолын ордонд Ковид19-ийн 66 тохиолдол гарсан талаарх мэдээлэл ташаа гэв. Харин тус газраар халдвартай нь батлагдсан иргэн ороод гарсан тул ариутгал, халдваргүйтгэл хийсэн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн Европын найман улсад Астразенека вакциныг хэрэглэхээ түр хойшлуулсан учраас энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг сайтар судалсны дараа танилцуулна гэлээ.
Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн 24 цагт 19.341 хүнд шинжилгээ хийснээс 103 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 3664 боллоо. Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 1 иргэнээс халдвар илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо.
Дотоодод халдвар авсан хүний тоо 3134 боллоо. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 103 тохиолдлын 90 нь ойрын хавьтал байна. 90 хүний 84 нь эхний шинжилгээгээр, 7 хүнд нь давтан шинжилгээгээр халдвар батлагджээ. Мөн халдварын эх уурхай нь тодорхойгүй 11 тохиолдол байна.
Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2907 боллоо. Одоогоор 740 хүн эмчлүүлж байна” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.