Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.03.11/ мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2021.03.10/ нийт 21185 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс covid-19 илэрч, 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай нэг иргэн нас баржээ. 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барлаа. Тухайн хүн 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад covid-19 халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас барсан.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт нийт 21585 шинжилгээ хийхэд коронавирусийн 80 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3561 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. 79 нь Улаанбаатар хотод, нэг нь Төв аймагт илэрсэн. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тандан судалж байна.
Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Халдвар авсан 76 настай эмэгтэй нас барсан. Энэ хүн 20 хоног эмчилгээ хийлгэсэн. Коронавирусийн халдвар нь уушгины нэвчдэст хатгалгаа болж хүндрэн нас барсан.
Өнөөдрийн байдлаар нийт 697 хүн эмчлэгдэж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал хүнд, хоёр хүн нэн хүнд байна” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87446
30778
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.