Видео: 36 хүнээс халдвар илэрч, гурав нь Төв аймгаас батлагдав

2021-03-9 Мэдээ мэдээлэл
 
Манай улс дахь коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцуулав.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг,  Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораториудад гуравдугаар сарын 8-нд нийт 6465 сорьцод шинжилгээ хийхэд 36 хүнээс Сovid-19 илэрлээ. Үүний 33 хүн нь нийслэлээс бол Төв аймагт гурван хүнээс вирус илэрлээ. Нийслэлд батлагдсан тохиолдлын 26 хүнд нь анхны шинжилгээгээр, 8 хүнд нь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин 2 тохиолдлын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Батлагдсан тохиолдлыг дүүргээр нь хэлбэл,

  • Чингэлтэй дүүрэгт 2
  • Сүхбаатарт дүүрэгт 1
  • Сонгинохайрхан дүүрэгт 9
  • Баянгол дүүрэгт 3
  • Хан-Уул дүүрэгт 10
  • Баянзүрх дүүрэгт 8 тохиолдол бүртгэгджээ.

Ийнхүү Улаанбаатар хотод нийт 2516 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 3372  боллоо.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 591 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд гурав, хүндэвтэр 54, хөнгөн 593 хүн эмчлэгдэж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.