Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

2021-03-4 Мэдээ мэдээлэл

Коронавируст халдварын голомтуудын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халдварын голомтуудын судалгааг долоо хоног бүр нэгтгэн гаргадаг. Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод халдварын 20 голомт идэвхтэй байгаа.

Завхан аймагт хоёр тохиолдол илэрсэн. Нэг хүн нь Улаанбаатар хотоос хоёрдугаар сарын 26-ны өдөр гараад 27-нд Завхан аймагт очсон. Хотоос явахдаа халдвартай хүний ойрын хавьтал болсон гэдгээ мэдээгүй байсан. Энэ хүнийг явсны дараа хамаатны хүнээс нь халдвар илэрсэн. Тиймээс Завхан аймгийнхантай холбогдож тусгаарлалт авч, тухайн хүнээс шинжилгээ авсан. Одоогоор тухайн хүнтэй ойрын хавьтал болсон 11 хүнийг тусгаарлаад байна.

Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн буцаж явахаар шинжилгээ өгөхөд гуравдугаар сарын 2-нд халдвартай нь тогтоогдсон. Энэ хүн буяны ажилд оролцохоор ирсэн хүн байсан. Бид Улаанбаатар хотод байгаа ойрын хавьтлуудыг илрүүлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод илэрсэн 42 тохиолдлын 20 нь буяны ажлын голомттой холбоотой хүмүүс байна. Увс аймагт хавьтал судлалын үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.