ЭМЯ: Сүүлийн 24 цагт 44 хүнээс коронавирус илэрлээ

2021-03-4 Мэдээ мэдээлэл


Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 агийн хугацаанд нийт 19507 хүнд шинжилгээ хийхэд, 44 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод 42 тохиолдол илэрсэн. Завхан аймагт хоёр тохиолдол илэрлээ. Нийт илэрсэн тохиолдлоос 42 хүн нь голомтлон тархсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгаа хийж байна.

Сүүлийн 24 цагт халдвар илэрсэн байршлыг танилцуулбал,

Баянгол дүүрэгт 11
Баянзүрх дүүрэгт 10 ,
Хан-Уул дүүрэгт 6 ,
Сүхбаатар дүүрэгт 5
Чингэлтэй дүүрэгт 3
Сонгинохайрхан дүүрэгт 7
Завхан аймагт 2 тохиолдол илэрсэн.
Улсын хэмжээнд нийт 3076 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 2415 хүн нь эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 55 хүн эдгэрсэн.

Одоогоор нийт 657 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна” гэлээ.

Дашрамд мэдээллэхэд, Улаанбаатар хотод 18 цэгээр 12.300 гаруй хүнийг дархлаажуулаад байна. Үүнд, эрүүл мэндийн байгууллагын 9500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа 2600, вакцинжуулах ажиллагаанд дайчлагдах хүмүүсийг мөн оролцуулж байгаа аж. Мөн вакцинд хамрагдсан хүмүүсийн гар утсанд мэдээлэл хүргэгдэж, дараагийн дархлаажуулалтын товыг сануулж байгаа юм. Түүнчлэн хариу урвалын талаар мэдээллэх боломжтой гэдгийг холбогдох албаныхан тодруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.