Өнөөдөр СОНСГОЛ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР тохиож байна. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна. Харин хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалтгаануудаар үүсгэгддэг аж. Үүнээс 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэг байна. Урьдчилсан тооцоогоор сонсгол бууралт, дүлийрэлтийн тоо 2030 онд 630 сая, 2050 онд 900 саяд хүрэхээр байна хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87449
30788
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.