ЭМЯ: Сүүлийн 24 цагт 32 хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ

2021-03-3 Мэдээ мэдээлэл

 

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 17529 хүний шинжилгээний хариу гарч, 32 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3032 болж байна. Үүний 2513 нь дотоодоосоо халдвар авсан хүмүүс аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА   “Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 30 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд ийнхүү халдварын нийт батлагдсан тохиолдол 3032  боллоо.

Шинээр халдвар авсан 32 хүний 23 нь ажиглан тусгаарлалтад байсан бол  найм нь “Нэг  хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илрүүлсэн тохиолдол батлагдсан. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 657 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр хүн байгаа юм. Тиймээс иргэд олон хүнтэй газар, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагаар явахдаа амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.