ЭМЯ: 30 хүнээс Ковид19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 2831 боллоо

2021-02-26 Мэдээ мэдээлэл


ЭМЯ, ХӨСҮТ-өөс Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 25-нд нийт 30 хүнээс коронавирус илэрлээ.

Үүний 16 тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал байна. Бусад тохиолдол нь голомтод халдвараас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд голомтлон тархсан халдвар 1989 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд нийт 2831 тохиолдол батлагдсанаас 2150 нь буюу 76 хувь нь эдгэрсэн байна.

Одоогоор нийт 666 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын байршлыг танилцуулбал,

БГД-т 7,
БЗД-т 16,
СБД-т 2,
СХД-т 3
ХУД-т 14,
ЧД-т 4 хүнээс халдвар илэрсэн.

Батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо нэмэгдэж байна. Ойрын хавьтал 654 хүн байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.