НЭМҮТ: “Дэлхийн зүрхний холбоо”-ны гишүүн улс орнуудтай цахимаар чууллаа

2021-03-19 Мэдээ мэдээлэл

“Дэлхийн зүрхний холбоо”-ноос энэ сарын 17-ны өдөр WHF “Meet & Share” вебинарыг зохион байгуулав. Энэхүү вебинараар Зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн улс орнууд өөрсдийн туршлагаас хуваалцдаг уламжлалтай.

Тус холбооны дэргэдэх Агаарын бохирдлын асуудлаарх экспертүүдийн бүлгэмийн гишүүнээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа ажилладаг бөгөөд тус холбооноос дэлхийн улс орнуудад зүрх судасны өвчлөлийг бууруулах бодлогын баримт бичгийг боловсруулан гаргахад хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн ээлжит вебинарт НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга АУ-ны доктор Б.Сувд оролцож “Монгол Улсад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ”-г танилцууллаа. Тус холбооноос интерактив форумыг тогтмол зохион байгуулж, олон улсын экспертүүд, CEO, нөлөө бүхий холбоодын удирдагчид хамгийн амжилттай хэрэгжсэн стратеги, арга хэмжээний талаар хэлэлцэж, тулгарч буй бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх гарцыг тодорхойлон, чухал мэдлэг мэдээлэл солилцдог байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.