ЭМЯ: Коронавирусийн 46 тохиолдол нэмж бүртгэгдэв

2021-02-25 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөд коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрлээ. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ. Өөрөөр хэлбэл, шинээр илэрсэн 46 тохиолдлыг харьяаллаар нь авч үзвэл Баянгол дүүргээс долоо, Баянзүрх дүүргээс 16, Сонгинохайрхан дүүргээс гурав, Хан-Уул дүүргээс 14, Чингэлтэй дүүргээс дөрөв нь бүртгэгдсэн. Нэг зүйл онцлон хэлэхэд, шинжилгээний явцад шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна.

Ийнхүү халдварын нийт тохиолдлын тоо 2,801 бүртгэгдсэнээс 2,097 буюу 74.8 хувь нь эдгэрсэн. Гэвч халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.