Ойрын хавьтал 24, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 9 нийт халдварын батлагдсан 33 тохиолдол илрэв

2021-02-16 Мэдээ мэдээлэл


Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 15-нд нийт 37500 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ес нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр илэрсэн тохиолдол байна.

Коронавирусийн халдварын нэг тохиолдлыг олох маш чухал. Нэг хүний ард олон хавьтал байдаг. Тиймээс өрх бүрээс шинжилгээ авснаар хавьтлуудыг эрт мэдэж, үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгааг ойлгох хэрэгтэй.

Улаанбаатар хотод голомтлон тархсан халдварын батлагдсан тохиолдол 1578 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2416 боллоо. Үүнээс 1760 нь эдгэрсэн. Одоогоор нийт 643 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний хоёр хүний биеийн байдал маш хүнд байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.