ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүнээс коронавирус илэрчээ

2021-02-15 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын нөхцөл байдын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 33219 хүнд PCR шинжилгээ хийжээ. Улмаар 32 хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Үүний зургаа нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн байна. Харин бусад нь өмнөх тохиолдлуудын хавьтал, тусгаарлалтад байсан хүмүүс ажээ.

Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдыг харьяаллаар нь ангилбал, Баянгол дүүргээс долоо, Баянзүрх дүүргээс 10, Сүхбаатар дүүргээс нэг, Сонгинохайрхан дүргээс гурав, Хан-Уул дүүргээс гурав, Чингэлтэй дүүргээс тав, Налайх дүүргээс нэг тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн дотор 29 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар 655 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээс маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 86 хүн байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.