Вакциныг ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГЭСНИЙ дараа хувийн хэвшлүүд оруулж ирж болно

2021-02-22 Мэдээ мэдээлэл

Covid-19 халдварын эсрэг иргэдийг вакцинд хамруулж, халдварын тархалтаас сэргийлэх нь чухал асуудал болоод байгаа энэ үед хувийн хэвшлүүд ч уг ажилд идэхтэй оролцож байгаа. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон шинэ жилийн мэндчилгээндээ банкныхаа 200 мянган харилцагчийг covi-19-ийн эсрэг Astrazeneca, Спутник вакцинд үнэ төлбөргүй хамруулахаа албан ёсоор зарласан. Энэ мэдээлэл сайхан сонсогдож байгаа ч Монгол Улс вакциныг ямар журмаар, хэрхэн тээвэрлэж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тодруулбал, Монгол Улс нь авилаа шинэ вакциныг бүртгэхдээ түргэвчилсэн түр журмын талаарх хууль баталдаг. Үүний дараа тодорхой стандарт, шаардлагыг хангасан, ДЭМБ болон хатуу зохицуулалттай орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг үндэсний бүртгэлд бүртгэсний дараа хувийн хэвшлийн компани өөрийн шугамаар вакциныг оруулж ирэх эрх нь нээгдэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.