Нийслэлд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 13 голомт өндөр идэвхтэй байна

2021-02-9 Мэдээ мэдээлэл

 

Сүүлийн үед өндөр идэвхжилтэй байгаа голомтуудыг салбар яамнаас өнөөдрийн ээлжит хуралдаанаар мэдээллээ.

Тодруулбал,

“Монгол шир” компани,
Гутлын цех,
ББСБ,
СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвтэй холбоотой голомт,
“Микс” пиццаны газартай холбоотой голомтууд тасралтгүй үргэлжилж, өнөөдрийн байдлаар нийслэлд 13 голомт идэвхтэй байна.

Тиймээс “Иргэдийн гадуур явж байгаа хөл хөдөлгөөн их байна. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед гэртээ агаар салхи оруулах, цэвэрлэгээ маш сайн хийж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг зөвлөж байна” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.