Ерөнхийлөгч төв талбайд иргэн амь насаа алдсан хэргийг яаралтай шалгахыг даалгалаа

2021-02-8 Ерөнхийлөгч
Ерөнхийлөгч төв талбайд иргэн амь насаа алдсан хэргийг яаралтай шалгахыг даалгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.02.08) Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзав.

Энэ үеэр тэрбээр өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нь нэн даруй олж тогтоохыг даалгалаа.

Эргэн сануулахад, Сүхбаатарын талбайд 34 орчим настай залуу өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр (2021.02.08) 13.00 цагийн орчимд гарлаа. Тухайн иргэн өөр дээрээ таван литрийн усны савтай бензин асгасан гэх мэдээлэл байна. Иргэд дуудлага өгсний дагуу эмнэлгийн тусламж очсон ч хэдийнэ нас барсан байжээ. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар өөрийгөө шатаасан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгалтын ажилллагааг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН АЛБА

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.