ЭМЯ: Коронавирусийн халдварын 50 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021-02-8 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021.02.07-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Орхон, Дорноговь аймаг, нийслэлийн дүүргүүдийн салбар лабораторид нийтдээ 12.252 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 50 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ. Гэхдээ эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 1237 боллоо.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдол нь Монгол шир, Наркалогийн эмнэлэг, СХД-ийн худалдааны төв, банк бус санхүүгийн байгууллага, MIXX пицца, гутлын цехтэй холбоотой  ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1553 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  30 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2073, боллоо. Үүнээс 1493 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 567 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 77
  • Хөнгөн 484 хүн байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.