Монгол-ЗХУ-ын нисэгч сансарт ниссэний 40 жилийн ой ирэх сард болно

2021-02-3 Uncategorized

Монгол хүн анх сансарт ниссэний буюу ЗХУ-Монголын сансрын нисэгчид хамтран сансарт ниссэний 40 жилийн ой ирэх гуравдугаар сарын 22-нд тохионо.

40 жилийн өмнө Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нар долоо хоног, 20 цаг 42 минут буюу нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэ өдрийг бэлэгшээн монголчууд тухайн үед мэндэлсэн үрдээ од гариг эрхсийн нэрийг хайрлаж байсан билээ. Тухайн үед төрсөн хүүхдүүд өдгөө 40 настай золгож байна.

Тэгвэл Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс Монгол орны түүхэнд зуу, зуун жилээр дурсагдах дээрх түүхэн өдрийг тохиолдуулан “Од”, “Сансар” нэртэй хүүхдүүдийг өөрийн нэр орсон шүлэг унших, зохиох, дуу дуулах давлагаа зохион байгуулж байна.

Ташрамд дуулгахад, Сансар одтой холбоотой орос эсвэл монгол хэлээр дуулж, шүлэг уншиж буй видео бичлэгийг o.siuzanna@rcnkmn.ru хаягаар хүлээж авах аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.