Видео-ЭМЯ: Нэгдүгээр сарын 11-нээс хойш 15 шинэ голомт бүртгэгдсэн

2021-02-2 Мэдээ мэдээлэл

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийв.

ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Хоёрдугаар сарын 1-нд нийт 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр нь бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Мөн нэг иргэн нь эрүүл мэндийн ажилтан юм. Харин сүүлийн 24 цагт  13 хүн эмчлэгдэж гарлаа.

Нэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш 15 шинэ голомт бүртгэгдсэн. Энэ нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Долоо хоног бүр 500 буюу түүнээс дээш халдварын ойрын хавьтал бүртгэгдэж байна. Энэ нь хүн амын хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1832 боллоо. Үүнээс 1384 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 448 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 1
  • Хүнд 1
  • Хүндэвтэр 67
  • Хөнгөн 375 хүн байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.