ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийслэлийн хэмжээний халдварын тархалт гарахад бэлэн болсон” хэмээн мэргэжлийн байгууллагууд хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийжээ. Мөн нийслэлд өвчлөл нэмэгдээд байвал эмнэлгийн бусад төрлийн тусламж үйлчилгээ хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа, халдвар авсан 65-аас дээш насны хүмүүсийн биеийн байдал нь хүндэрч байна.
Худалдаа үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхэлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжсэн зэрэг нь халдвар эрс нэмэгдэхэд нөлөөлсөн хэмээн холбогдох албаныхан үзэж буй юм. Тиймээс халдвартай тэмцэхийн тулд ард иргэд аль болох гадуур явахгүй байх шаардлагатай байна. Үүнээс гадна сүүлийн үед хавьтлаа хэлэхгүй байх, хавьтлынхаа хаягийг буруу хэлэх, утсаа авахгүй байх гэх мэтээр ажил хүндрүүлэх тохиолдол их гарах болсныг тэрбээр тодрууллаа.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.