ЭМЯ: 18 хүнээс коронавирус илэрлээ

2021-01-29 Мэдээ мэдээлэл

 Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 28-нд нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18  хүнээс коронавирус илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Тодруулбал, сүүлийн 4 хоногт идэвхтэй өрнөж байгаа голомт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х apartment гарсан голомтод нийтдээ 8 халдврат өртсөн. 500 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Эндээс ойрын хавьтал болсон хүн NTV ажилладаг байсан учраас өргөтгөсөн шинжилгээг хийж байна. Мөн тус байрны ойрын хавьтал Bull ресторанд ажилладаг байсан учраас 40 хүнд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Харин MIXХ пиццаны газраас зургаан хүн халдвар аваад байна. Түүнчлэн Дархан-Уул аймагт өчигдөр 838 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1203 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1203 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр,

Улаанбаатарт 877
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1710 байгаагаас эдгэрсэн 1303 хүн байна.

Өчигдөр 59 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.

ЭМЯ: 18 хүнээс коронавирус илэрлээ

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 394 хүн эмчлүүлж байна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.