Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 25-нд нийт 12039 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 13 тохиолдол бүртгэгдсэн.
Шинээр бүртгэгдсэн 13 тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь батлагдсан халдварын ойрын хавьтал байна. Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн задгай, Дамба орчмын нийтийн байранд долоон тохиолдол бүртгэгдсэн. Үүнд, нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулж, халдвар авсан.
Түүнчлэн өчигдрийн байдлаар 42 хүн эдгэсэн. Одоогоор мөн л тандалт, шинжилгээний ажил үргэлжилж байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1151 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр,
Улаанбаатарт 814
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1656 байгаагаас эдгэрсэн 1211 хүн байна.
Өчигдөр 42 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 432 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг хүн байгаа” гэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.