“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар

2021-01-25 Мэдээ мэдээлэл

 Коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд, доорх зурган тайлбарын дагуу шинжилгээний цаг авч үйлчлүүлнэ.

Тухайлбал www.eruul.gerege.mn сайтаар нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээний цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу харьяалал харгалзахгүй үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.