ЭМЯ: Улаанбаатарт 16 хүнээс коронавирус илэрлээ

2021-01-25 Мэдээ мэдээлэл


Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 24-нд нийт 7065 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдсэн.

Тодруулбал, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан хүмүүс, Баянзүрх дүүргийн II хорооны голомттой холбоотой тохиолдлууд илэрсэн. Мөн ЭМЯ-ны нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрлээ. Улмаар ЭМЯ-ны ажилтан, харуул хамгаалалтын 128 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Таван хүнийг ажиглах байранд, 28 хүнийг гэрийн ажиглалтад оруулаад байна

Түүнчлэн ЭМЯ болон холбогдох албаныхан халдварын тархалтын эрсдэлийн үнэлгээ хийхэд Улаанбаатар хотод маш өндөр эрсдэлтэй гарсан.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1140 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр,

Улаанбаатарт 814
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-өөс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 20 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1643 байгаагаас эдгэрсэн 1169 хүн байна.

Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 461 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг хүн байгаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.