Нийслэлд 2337 иргэн “КОВИД-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа

2021-01-25 Мэдээ мэдээлэл


Өнөөдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв нэг, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 616.538 хүнийг шинжилгээнд хамруулснаас 544.332 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.535 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 814, ойрын хавьтал 3898 дам хавьтал 23.743 хүн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.