Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар манай улсад болон дэлхий дахинд шинэ коронавирусийн нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн төвийн нэг эмч халдварт өртсөн. Тиймээс энэ газар хариу арга хэмжээг авсан. Тус төвийн 900 гаруй ажилтанг PCR шинжилгээнд хамруулахад эхний байдлаар 600 гаруй хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Түүнчлэн Баянголд дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны 1 орцны 6 айлын хүмүүс халдварт өртсөн. Тухайн орцонд батлагдсан тохиолдол байсан. Иймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас танадалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрсэн. Орцонд халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдыг ажиглалтад аваад байна. Мөн “Монос” эмийн сантай холбоотой батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 6 хүн халдварт өртөөд байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 1067 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийт өссөн дүнгээр:
Улаанбаатарт 741
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1568, эдгэрсэн 1033 байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 523 хүн эмчлүүлж байна” гэв.