“Монос”-ын 4, ТҮК-тэй холбоотой 5 хүнээс халдвар батлагдаж, нийт өвчлөлийн тоо 1,526 боллоо

2021-01-18 Мэдээ мэдээлэл

 

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 9,115 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан.Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна.

Тэгэхээр Улаанбаатар хотод 9 тохиолдол нэмэгдсэнийг тодруулбал, 25 дугаар эмийн сан буюу “Монос” эмийн сангийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед засвар хийж байсан 2 хүн гээд 4 хүнээс халдвар илэрлээ.

Мөн Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 3 ажилтан, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийт 1025 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  20 хүн эмчлэгдэж гарлаа.

Одоогийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 548 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 2
  • Хүнд 10
  • Хүндэвтэр 37
  • Хөнгөн 499 хүн байна.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.