Тухайлбал, тус хорооны 43а байрны нэг орцноос 6 хүнээс халдвар илэрсэн. Тэд орцноосоо халдвар авсан байх эрсдэлтэй. Энэ орцонд амьдардаг “Мөнгөн гүүр” эмнэлэг болон Иргэний нисэхийн ажилтнаас халдвар илэрсэн учраас зохих хариу арга хэмжээ авсан гэлээ.
Мөн энэ хорооны 65 дугаар байрны орцноос 4-5 халдвар илэрсэн. Хажууд нь Ачтан эмнэлгийн ажилчдын байр бий тул ойролцоо байгаа айлуудыг халдварын голомтоос хумихын тулд хязгаарлалтын ажлыг зохион байгуулж байна.
Тухайлбал, манайхан 4 өрөө байранд 15-16-уулаа түрээслээд амьдарч байна гээд бөөгнөрөл ихтэй эрсдэл өндөртэй байгаа учраас ирүүлэг тандалтын ажлыг хязгаарлалт тогтоон хийх шаардлагатай байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.