А.Амбасэлмаа: Нийслэл дэх халдварын голомтуудад 33 тохиолдол нэмэгдлээ

2021-01-8 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр  сарын 7-нд нийт  14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтан буюу эмч, сувилагч, бусад нь өмнө нь гарч байсан голомтуудаас дамжин гарсан байна. Мөн Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн. Тэд өмнөх гэр бүлийн голомттой холбоотойгоор халдвар авсан байна. Тэнд Ачтан эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. 31 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн голомтын хавьтлаас илэрсэн. Ийнхүү Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 39 боллоо.

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсний нэг нь Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант байсан учраас хариу арга хэмжээг авсан. 141 хүнийг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед үйлчилгээ авч байсан 10 хүнийг шинжилгээнд хамруулж 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан нэг хүнээс коронавирус илэрсэн нь тухайн эмнэлгийн эмч байна.

Мөн тухайн орцонд амьдардаг нэг иргэн Иргэний нисэхийн ажилтан байсан учраас тусгаарлах, тандалт шинжилгээг хийж байна.

Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд нийтдээ 1190 ойрын хавьтал дээр тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтал 2182 болсон.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 897 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр:

Улаанбаатарт 571

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1395, эдгэрсэн 896 байна. 64.2 хувь нь эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 488 хүн эмчлүүлж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.