“Шинжилгээний сорьц авах, тээвэрлэх хүний нөөц бэлтгэх” сургалт хийжээ

2021-01-7 Мэдээ мэдээлэл

Нийслэлд нэмэлтээр байгуулах оношилгооны 20 цэгт дайчлагдан ажиллах сорьц авах эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС-ийн Дархлааны тэнхимийн С.Чимэдцэрэн профессор багштай хамтран сургалтыг 2020.11.25, 26, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. 175 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Төвийн захирлын 2020.12.15-ны өдөр баталсан “Тандалт шинжилгээний сорьц авах, тээвэрлэх хүний нөөц бэлтгэх” сэдэвт сургалтын удирдамж, хуваарийн дагуу 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 1579 эмнэлгийн мэргэжилтэнд сургалтыг 2020.12.18-25-ны өдрүүдэд хуваарийн дагуу цахимаар зохион байгууллаа.

“Тандалт шинжилгээний сорьц авах, тээвэрлэх хүний нөөц бэлтгэх” сургалтад танхим болон цахимаар нийт 1754 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.