“Ачтан”, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 12, “Голомт” банкны нэг ажилтнаас халдвар илэрлээ

2021-01-7 Мэдээ мэдээлэл


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр  сарын 6-нд нийт  12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатарт 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн. 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой халдвар. Хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатайгаар шинээр илэрсэн.

Нэг тохиолдол нь Голомт банкны ажилтнаас илэрсэн байна. Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 12 сарын 28-наас үйлчлүүлсэн иргэд харьяа шинжилгээний цэгт хандана уу.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 866 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр:

Улаанбаатарт 540

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1362, эдгэрсэн 889 байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 462 хүн эмчлүүлж байна” гэв.

Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 3
  • Хүнд 11
  • Хүндэвтэр 138
  • Хөнгөн 310 хүн байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.