Шинээр мутацид орсон вирус, тандалтын асуудлаар хэлэлцлээ

2021-01-5 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн улсын алба- тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 23-р хурлаар Коронавируст халдварын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн нөхцөлд хийсэн үнэлгээний үр дүн, ХӨСҮТ-ийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж болон шинээр мутацид орсон вирус, тандалтын асуудлаар хэлэлцлээ.

Тус хурлыг ЭМУА-ТУТ-ын орлогч дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа удирдаж, холбогдох албаны хүмүүст судалгааны ажлын зөвлөмжийн хүрээнд болон яаралтай шийдвэрлэх хэд хэдэн асуудлаар дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд:

Ковид-19 халдварын хариу арга хэмжээний бэлэн байдлын талаар хэрэгжиж байгаа тушаал шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг ХШҮГ-т;
дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд шинээр нээж байгаа молекул биологийн лабораторийн бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг нь эхлүүлэх, хүний нөөцийн төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, сургаж дадлагажуулах ЭТБХЗГ, ТЗУГ-т;
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, жолооч бүх хүнийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах дадалд сургаж, бэлтгэхийг ТЗУГт,
Эрүүл мэндийн байгууллагын агааржуулалт, цэвэр, бохир усны байгууламжийн засвар үйлчилгээ, камержуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх;
ХӨСҮТ-д ажиллах менежментийн багийн бүрэлдэхүүнийг шуурхай батлуулж, ажлыг эхлүүлэхийг ТЗУГ-т үүрэг болголоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.