НЭМҮТ: Эрүүл монгол иргэний төлөө

2020-12-24 Мэдээ мэдээлэл
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДӨУСА-аас санаачлан “Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” Нийгэмд үйлчлэх ТББ-тай хамтран ЧД-ийн Иргэний номын сан, БЗД-ийн Дарь-Эхэд байрлах Яргуй төвийн бага, дунд, ахлах ангийн нийт 140 хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 1-нээс эхлэн Бямба гараг бүр 6 удаагийн танхим, 7 удаагийн цахим сургалт зохион байгуулаад байна. Эрүүл мэндийн боловсролыг олгохдоо сурагчдад бага наснаас нь аливаа өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадлыг эзэмшүүлж чадвал насан туршид нь уг дадал төлөвшдөг гэж ДЭМБ-аас тодорхойлдог. Сургалтын явцад бага, дунд, ахлах ангийн сурагчид багаар ажиллаж, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бие биедээ туслах, мэдлэгээ хуваалцах дадалд суралцаж, Ковид-19 халдвараас сэргийлэх, хамгаалах зөвлөгөө мэдээлэлтэй болов.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.