ЭМЯ-ны ээлжит хурлаар шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал манай улсад болон дэлхийд ямар байгаа талаар танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 нэгдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 хүнд халдвар илэрсэн. 23 тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Токиогоос ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ.
Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн.
Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,286 болсон бол үүнээс 878 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 398 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 125, хөнгөн 262 байгаа” гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй мэдээтэй байна.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87670
31522
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.