ЭМЯ: Улаанбаатарт 7 тохиолдол нэмэгдсэний гурав нь Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгджээ

2020-12-26 Мэдээ мэдээлэл

Шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар манай улсад болоод дэлхий нийтэд ямар байгаа талаар холбогдох албадаас ээлжим мэдээллээ хийв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 14227 хүнд шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар батлагдсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнд, өвчтөн хоёр,  сахиур нэг,  нэг гэр бүлийн байна. Тус голомтод нийт 146 хүн өртөж өвчилсөн байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүллээ.

ЭМЯ: Улаанбаатарт 7 тохиолдол нэмэгдсэний гурав нь Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгджээ

Үлдсэн гурван тохиолдлын хоёр нь Хавдар судлалын үндэсний төвд, хоёр хүний ойрын хавьтал нэг хүнээс коронавирус илэрсэн. ХСҮТ-д 112 ойрын хавьтал илрүүлээд тусгаарласан. Мөн хоёрдогч хавьтал болох 500-гаад хүнийг илрүүлж тусгаарлаад байна.

ЭМЯ: Улаанбаатарт 7 тохиолдол нэмэгдсэний гурав нь Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгджээ

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 618 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 292

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1082, эдгэрсэн 711 байна. 

Өнөөдөр 127 хүн эдгэрч Яармагийн эмнэлэг рүү шилжсэн.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 362 хүн эмчлүүлж байна” гэв.

ЭМЯ: Улаанбаатарт 7 тохиолдол нэмэгдсэний гурав нь Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгджээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.