ХСҮТ-ийн хоёр эмчээс урьдчилсан байдлаар халдвар илэрсэн тухай ЭМЯ-наас өнөөдөр /12.25/ мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор, тус эмнэлгийг битүүмжлээд байгаа ба иргэдэд үйлчлэхгүй гэдгээ мэдэгдлээ.
Тус эмнэлэг 600 гаруй эмч, ажилтантай. 324 эмч, ажилтнаас тандалт, урьдчилан сэргийлэх хүрээнд шинжилгээ авахад хоёр эмчээс халдвар илэрсэн бөгөөд бусад 300 гаруй эмч, ажилтан болоод үйлчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн шөнөөс хийж эхэлжээ.
Хавдар судлалын үндэсний төвд батлагдсан тохиолдол бүртгэгдэхээс өмнө хүн хоорондын зайг баримталж, үйлчлүүлэгчийн халууныг үзэж ариутгал, халдваргүйтлийн дэглэмийг сахин, өвчтөнүүдээ хүлээн авч байсан юм.